Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Д.Амарбаясгалан: ХНХ-ын сайдад зангарагтай, туршлагатай улстөрч очих ёстой гэж үзэж Т.Аюурсайханыг дэмжсэн
10

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ХНХ-ын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг дэмжжээ. Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Г.Амарбаясгалан "Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдад 100 хувь дэмжлээ. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна. Ерөнхийлөгч дэмжвэл өнөөдөр УИХ-аар хэлэлцүүлнэ" гэлээ.
Мөн тэрбээр "Нийгмийн даатгалын багц хууль өнөөдөр олон нийтийн зүгээс, ахмадууд ч хүлээж байгаа маш том хууль. Нийгэмд зохицуулалт хийдэг гурван үндсэн салбарын нэг. Тэгэхээр энэ салбарын хуулийн шинэчлэлийн ажил бол МАН-ын хувьд улстөрийн даалгавартай. Тиймээс зангарагтай, туршлагатай, ийм улстөрч очиж байна чадна гэж үзэж байгаа" гэлээ.



