ХХААХҮ-ийн дэд сайдад М.Ганхүлэгийг нэр дэвшүүллээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:ganhuleg ded said/kUWZLnmqMSELBhoLaQ3b-small.jpg

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ХНХ-ын сайд болон ХХААХҮ-ийн дэд сайдын асуудлыг хэлэлцлээ. Улмаар ХНХ-ын сайдад Т.Аюурсайханыг 100 хувь дэмжсэн бол ХХААХҮ-ийн дэд сайдад МАН-ын гишүүн, Социал деморкат оюутны холбооны Ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүлсэн байна.

Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "М.Ганхүлэг нь залуу боловсон хүчин. Мөн ХХАА-н мэргэжилтэй, ХААИС-ийг төгссөн тэргүүлэгч залуу. МАН бол залуу үеэ байнга бэлтгэж ирдэг" хэмээлээ.

Сануулахад, ХХААХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ Дарханы тендерийн замын асуудалтай холбоотой холбогдон АТГ-т шалгагдаж, улмаар 30 хоног цагдан хоригдож байгаа юм.