Турк улс руу эмчилгээнд явсан иргэн онгоцонд нас баржээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:miat.jpg

Улаанбаатар-Истанбул чиглэлийн ОМ-161 аяллын дугаартай онгоцоор зорчиж явсан иргэн онгоцонд нас барсан гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар "МИАТ" ТӨХК-иас тодруулахад "Турк улс руу эмчлүүлэхээр явсан иргэн онгоцонд нас барсан. Тэрээр энэ сарын 20-ны Истанбул чиглэлийн онгоцоор ниссэн. Хувь хүний эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Нас барсан иргэн нь 62 настай эрэгтэй байсан бөгөөд хагалгааны заалттай байсан аж.