“2023 оны төсөвт шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөх төсвийг суулгахгүй бол энэ тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай“

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:bayarmagnai ded said/Capture-1.JPG

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр \2022.10.25\ хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай асуудлыг хэлэлцлээ. Мөн энэ үеэр Эрчим хүчний үнэ тарифийгн хөнгөлөлт үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж тайлбар авлаа.

УИХ-ын үйлдвэржилтийн бодлоыгн байнгын хорооны дарга Т.Энхтүвшин "Эрчим хүчний яамнаас асууя. Гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журамыг дагасан тогтоол чинь хүчинтэй байгаа юу.2023 оны төсөвт энэ хөнгөлөлтийг үзүүлэх эсэх талар тодруулах шаардлагатай байна. Хэрвээ төсөвт хөнгөлөлтийн зардлыг суулгаагүй бол тогтоолыг хүчингүй болговол яасан юм" гэлээ.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай "Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан тогтоолын хүрээнд энэ оныг хүртэлх хугацаанд шөнийн тарифийг хөнгөлж ирсэн. Өнөөдрийн байдлаар хуримтлагдсан орлого 14.1тэрбум төгрөг, 2023 онд шаардагдах тооцооллоор 37.3 тэрбум төгрөг гэж үзэн нийт 52.4 тэрбум төгрөгийг ирэх оны төсвт суулгах шаардлагатай байгаа. Мөн ААН-ийн цахилгааны тарифийг кВт тооцооллоос хамааруулан 28 хувиар нэмэгдүүлэх асуудлыг Эрчим хүчний сайд мэдээлсэн байгаа. Хэрэв цахилгааны үнэ тариф нэмэгдвэл. Энэ хөнгөлөлтийг үзүүлэхгүй байж болох юм гэсэн байр суурийг яамны зүгээс илэрхийлж байгаа" хэмээлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ш
    шаабар

    Ард иргэдийн амьдрал ямар байгааг судалж үзсэн үү эрхэм гишүүд ээ. Цахилгааны хөнгөлөлт хасагдвал олон айл өрх хөлдөж үхэх байх шүү. Сайд дарга нарынхаа тансаглалыг танахгүй мөртлөө иргэддээ хатуурхаад байж боломгүй. Төрийн данхар бүтэц болон тэр олон байшин сав, машин тэрэг, гадаад томилолт, найр наадмаа түр болиоч дээ.

  • Ш
    шаабар

    Ард иргэдийн амьдрал ямар байгааг судалж үзсэн үү эрхэм гишүүд ээ. Цахилгааны хөнгөлөлт хасагдвал олон айл өрх хөлдөж үхэх байх шүү. Сайд дарга нарынхаа тансаглалыг танахгүй мөртлөө иргэддээ хатуурхаад байж боломгүй. Төрийн данхар бүтэц болон тэр олон байшин сав, машин тэрэг, гадаад томилолт, найр наадмаа түр болиоч дээ.