ГХЯ: Элчингийн өглөө өгсөн мэдээллээр Итэвонд амиа алдсан гадаад 20 иргэний дунд Монгол иргэн байхгүй

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:gadaad hariltsaa/1 (15).jpg

БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд аравдугаар сарын 29-ний орой харамсалтай осол болсон. Тодруулбал, Халлевүүний баярт оролцохоор очсон 100,000 гаруй иргэд бөөгнөрөл үүсгэж, улмаар амьсгал агааргүй болж, 154 хүн нас барж, 133 хүн гэмтээд буй. Эдгээр нас барсан иргэний дунд 20 гадаад иргэн байгаа юм.

Тэгвэл ГХЯ-наас "Сөүлд суугаа ЭСЯ-наас солонгосын цагдаагийн байгууллагатай өнөөдөр өглөө 10:00 цагт холбогдоход ослын улмаас монгол иргэний амь нас эрсдсэн, гэмтэж бэртсэн тохиолдол байхгүй тухай мэдэгдсэн байна" хэмээлээ.