МАН: Шөнийн тарифын хөнгөлөлтийг нийслэлд үргэлжлүүлнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
70
legacy:tsahilgaan/_M1A6035.jpg

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны төсөвт суулгаагүй нь шүүмжлэл дагуулж буй. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэлийн гэр хорооллын шөнийн тарифтай холбоотой асуудал төсөвт орж ирээгүй. Энэ чиглэлээр маш олон гишүүд санал тавьсан. Тиймээс ирэх оны төсөвт нийслэлийн гэр хорооллын шөнийн тарифын асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж, тодорхой хөрөнгийг суулгахаар тогтсон" хэмээлээ.