Ковидын ТҮР ХОРОО хуралдана

Өнөөдөр дараах байнгын хороо, түр хороо хуралдана.
1
Төрийн байгуулалтын байнгын хороо
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
·Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
10.00
“Их Эзэн Чингис хаан”
2
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
·Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022.10.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/
11.00
“Их засаг”
3
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо
·Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
12.00
“Их Эзэн Чингис хаан”
4
Түр хороо /Ковид-19/
·Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох
14.00
“Жанжин Д.Сүхбаатар”
5
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Удирдамж батлах тухай/
·Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох
15.00
“Их Эзэн Чингис хаан”



