ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлөх асуудлыг ӨНӨӨДӨР хэлэлцэнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:zevsegt huchin/Ганзориг.jpg

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 11.00 цагаас товлогджээ. Өнөөдрийн хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх аж.

Ингэснээр ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлөгдөнө. Харин түүний оронд ЗХЖШ-ын I орлогчоор ажиллаж буй Бригадын генерал С.Ганбямба яригдаж буй. С.Ганбямбыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн албан тушаалд нь томилох юм.

Сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны аравдугаар сарын 4-нд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаас А.Ганбатыг чөлөөлж, Д.Ганзоригийг томилж байжээ.