Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас 55 км зайд 4.8 магнитудын газар хөдлөлт болжээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:obeg/gazar hodloh/images.jpg
legacy:obeg/gazar hodloh/unnamed.jpg

Өчигдөр орой 22.34 цагт газар хөдөлжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас баруун урд зүгт 55 километрийн зайд 4.8 магнитудын газар хөдлөлт болсон байна.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн “Гудгарын-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 305 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т, Ө-42°45’36.0”, У-108°43’48.0”/10.31-ны өдрийн 22:34 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 22:42 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хатанбулаг сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн" гэлээ.