Байнгын хороо: ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилох саналыг зөвшилцөж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:zevsegt huchin/Capture.JPG

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх байгаа юм. Тодруулбал, ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлж, түүний оронд ЗХЖШ-ын I орлогчоор ажиллаж буй Бригадын генерал С.Ганбямбыг санал болгосон байдаг.

Түүний томилгоотой холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Наранбаатар "С.Ганбямбыг ЗХЖШ-д нэр дэвшүүлж байгааг дэмжиж байна. Томилогдвол цэргийн цол, форм хэрэглэдэг явдалд цаашид анхаарахгүй бол цэргийн сургууль төгсөөгүй, энгийн иргэд цэргийн цол, форм хэрэглэх асуудал их байна. Сумын засаг даргаас авахуулаад л бүгд нэг цолтой болчихсон. Орон нутгаар явахдаа хилийн цэргийн хувцас өмссөн хүмүүс ч их байна. Тэгээд болоогүй бас цол зүүчихсэн.

Хурандаа цолтой хүмүүс яваад байна. Тэгэхээр үүнийг жинхлэх ёстой" гэлээ.

Сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны аравдугаар сарын 4-нд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаас А.Ганбатыг чөлөөлж, Д.Ганзоригийг томилж байжээ.