Н.Наранбаатар: Цэргийн цол, формыг цэгцлэхгүй бол орон нутгаар явахдаа цэргийн хувцас өмссөн ХУРАНДАА цолтой хүмүүс яваад байна

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөж байна. ЗХЖШ-д ЗХЖШ-ын I орлогчоор ажиллаж буй Бригадын генерал С.Ганбямбыг санал болгосон байдаг.
Түүний томилгоотой холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Наранбаатар "С.Ганбямбыг ЗХЖШ-д нэр дэвшүүлж байгааг дэмжиж байна. Томилогдвол цэргийн цол, форм хэрэглэдэг явдалд цаашид анхаарахгүй бол цэргийн сургууль төгсөөгүй, энгийн иргэд цэргийн цол, форм хэрэглэх асуудал их байна. Сумын засаг даргаас авахуулаад л бүгд нэг цолтой болчихсон. Орон нутгаар явахдаа хилийн цэргийн хувцас өмссөн хүмүүс ч их байна. Тэгээд болоогүй бас цол зүүчихсэн.
Хурандаа цолтой хүмүүс яваад байна. Тэгэхээр үүнийг жинхлэх ёстой" гэлээ.



