Шагайн хиймэл үе солих мэс заслыг Монголдоо хийдэг боллоо

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Miigaa/ггсүт.jpg

Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүлсэн талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс мэдээллээ.

Тус төвийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Г.Бадамгарав, Ш.Баасансүрэн, Ц.Батбаяр нараар ахлуулсан мэс заслын баг хамт олон БНСУ-ын Йонсей Гунвоо эмнэлгийн захирал Eui Hyun Park болон эмч мэргэжилтнүүдтэй хамтран шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээг амжилттай нэвтрүүллээ.

legacy:Miigaa/ссүүт 3.jpg

Энэхүү мэс заслыг Монголд нутагшуулснаар шагайн үений артрозоор шаналж буй олон хүмүүст өвдөлт зовууриа эдгээх, амьдралын чанарыг сайжруулах боломжийг олгох юм байна.