Маргааш Улаанбаатарт 2 хэм дулаан

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:tsagagaar2026/247743846_531040844946615_5109478382234989136_n.jpg

2022 оны 11-р сарын 06-ны 20 цагаас 11-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -10...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -16...-18 градус, өдөртөө 0 градус орчим байна.