ЗГ: ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:bolor-erdene/MPA_6249.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр Олон улсын хуралдаанд оролцож байхдаа Орост сургууль төгссөн, боловсрол эзэмшсэн төрийн дунд шатныхантай холбоотой хэлсэн үг олон нийтийн эгдүүцлийг хүргэж, Бага хурлын гишүүд болон иргэдийн зүгээс огцруул гэсэн шаардлагыг тавьж эхэлсэн байдаг.

Харин энэ дагуу тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хүсэлтийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Е
    Е монголиа хэрэглэгч

    Улс орны хөгжлийн түүчээ болох залуучуудаа эхнээс нь нөгөө л хар массын хүчээр эвлүүлэг хийн барин захиалагч нар зорилгоо биелүүлцгээлээ. Ер нь гадаад сургууль төгсөөөд эх орондоо ирж ажиллах залуучуудаа эхнээс нь мохоохоор хэн эх орныхоо төлөө ажиллах вэ дээ. Салбарын сайдын зохион байгуулсан АКЦ гээд бичээд эхэллээ.