Д.Ганбат УИХ-ын дарга Г.Занданшатарыг “Сандал ширээтэйгээ зууралдахаа боль“ хэмээн шүүмжилж, Г.Занданшатар Д.Ганбатад сануулга өгөв

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Zandanshatar/4253453.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өдөр бүр ард түмний амьдрал доройтож байна. Юмны үнэ өсч байна. Гэтэл найрласан хэвээрээ л байна. Мөнгөний бодлого, төсвийн бодлого уялдахгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ хуралдсангүй. УИХ-ын гишүүн дарга Г.Занданшатар та сандал ширээтэйгээ зууралдахаа боль. Ард түмнийхээ амьдрал дунд ор, ард түмний амьдрал ямар байгааг хар" хэмээн шүүмжлэв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Д.Ганбат гишүүн төсвийн нэг ч хэлэлцүүлэгт суугаагүй. Ажил хэрэгч ажиллахыг танд сануулъя" гэлээ.