Д.Амарбаясгалан: Эрүүл мэндийн дэд сайдыг энэ ондоо багтаж томилно

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:amarbayasgalan/245816321_840272949996775_6891631897550096416_n.jpg

Өнгөрсөн гуравдугаар сарын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багтайгаа таарч тохироогүй хэмээн үзэж, хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг чөлөөлснөөс хойш 8 сар өнгөрсөн нь өнөөдрийг хүртэл орных нь хүнийг томилоогүй байгаа юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад "Удахгүй томилогдоно. Энэ ондоо багтаж томилно" хэмээлээ.