SOCIAL POP: Ч.Хүрэлбаатар, Б.Энхбаяр хоёр цахим орчинд ТҮНЖИН ХАГАРАВ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 11 сек
40
legacy:Hurelbaatar gishuun/MPA PHOTO2022-8-0752-1.jpg

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар сүүлийн үед хоорондоо таарамжгүй байгаа. Тодруулбал, тэд чуулган, байнгын хорооны хуралдаанд нэгнийгээ элдвээр хэлж байсан бол өнөөдөр цахим орчинд ширүүхэн муудалцав.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ч.Хүрэлбаатарын хулгайн мөнгөнөөс шавхруу долоогч “боол”-ууд эзнээсээ цалин авж байж өнцөгөө зөв олж намайг гөвөөчээТөрийн өмч дэх хулгай, төрийн өмчийн компаний шинэчлэлийг сүүлийн 6 жил тасралтгүй ярьж, энэ чиглэлийн эрх зүйн реформыг УИХ дээр манлайлж байгаа, УИХ-ын ил, хаалттай хурал бүр дээр сүүлийн хоёр жил төмөр зам, нүүрсний нууц гэрээг ил болгохыг нэхэж шаардаж, удахгүй “цөмийн бөмбөг” дэлбэрэх тухай сануулж байсан намайг “Нүүрсний мафи”-чин болгох гэж хөөрхий тэрүүхэн тэндээ их л хичээгээстэй. Наад чинь ер явахгүй. Хэн ч итгэхгүй. Надад нүүрс байтугай юу ч шахаж байсан намтар түүх байхгүй. Нэг ч хүн төрийн өмчийн компанид шахаж, гуйж, оруулж байгаагүй. Яагаад гээчТа нар шиг хулгайч нарт барьцаалагдахгүй, Та нарыг илчлэх нэр нүүр, зам мөртэй байх гэж тэр. Цаг өөрчлөгдөж байгаа. Ард түмэн тэнэг биш, маш ухаантай, хэрсүү болсон. Хэн тийм болгосон гээч? Та нар" гэсэн юм.

Харин ЭЗХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Хулгайн хэрэг ил болоход хулгайчид, хулгайчдын гар хөл их сандардаг аж. Нэг их удахгүй баригдана даа баригдана та нар. Намайг муу хэллээ гээд би буцахгүй, шантрахгүй. Та нарын бүгдийнх нь ард гарна аа. Харж байгаарай" гэжээ.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Turuunii buus

  • Э
    Э vs Х

    Энхбаярыг юун нүүрсний хулгайч нартай холбох, тэр ЭТТ Ганхуяг тэргүүтэй хулгайч нартай зам нийлэх байтугай эсрэг үзэл бодолтой зөв залуу. Хүрэлбаатар бол өөрөө бүлэглэлийн төлөөлөгч. Бусад бүлэглэлээ дарж өөрийн мафижсан бүлэглэлээ өөд татах гэсэн Сү, Эм Си Эс дундын гар хөл

  • Z
    zochin

    ene 2 muhur ali ali ni MAN iin udaa barih l uls turchid. Hoorondoo ingej tolhiltsoh yamar hereg bn aaa

  • A
    Alsaas

    XYRELBAATAR BOL BUZARTAI LUIVARCHIN