Ажилд зуучлах арга хэмжээ зохион байгууллаа

Хоосон
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:HBhunii agentlag tailan/10.jpg

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтарч сар бүрийн 15-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах, өдөрлөг арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулан ажиллаж байна. 5 дугаар сарын арга хэмжээг “Дүнжингарав” нэг цэгийн үйлчилгээний төвд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.

Тус арга хэмжээнд ажил идэвхтэй хайж буй 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогч 9 аж ахуйн нэгж, байгууллага оролцов. Мөн ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцааны талаарх зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.