Ц.Элбэгдорж: С.Эрдэнэ, Х.Баттулга нар биеэ хойш нь татаад шинэ үедээ боломж олгох хэрэгтэй. Аль нэг талыг толгойлоод явах шаардлага байхгүй

Улс төр
Turbat
Унших: 2 мин 31 сек
120
legacy:elbegdorj eronhiilogch/Elbegee Erunhiilugch.jpg

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намаа эвлэрүүлэхээр АН-ын лидерүүдийг цуглуулан хэд хэдэн "Их эвлэрэл"-ийн уулзалт хийсэн. Тэрбээр мөн өчигдөр буюу "Монгол бахархлын өдөр" болсон УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд оролцсон юм. Энэ үеэр АН-ын асуудлаар түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Таны хувьд АН-ыг эвлэрүүлэхийн тулд нэлээдгүй ажил хийж байгаа хүний нэг. АН-ын эвлэрэлийн асуудал юу болж байна вэ?

-Эв эеийг хичээж, Монголын ардчиллыг аврахын тулд манай гишүүд дэмжигчид хичээж нийлж нэгдэж ажиллах ёстой. Янз бүрийн асуудлаа ялгаж салган давж ажиллаж чадна гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Энэ чиглэлийн үйл ажиллагаа бүх түвшинд явж байна.

-С.Эрдэнэ АН-ын хагарлын зөвхөн дотоодоос бус гаднаас санхүүжилттэйгээр хагаралдуулж байна гэдэг зүйлийг ярьдаг. Үүнийг юу гэж боддог вэ?

-Ер нь АН-ыг төлөөлж байгаа, АН-ын удирдлага гэж одоо ярьж байгаа С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг ч юмуу. Эдгээр хүмүүс биеэ хойш нь татаад залуучууд шинэ үеийнхэндээ боломж олгож энэ асуудлаа шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Түүнээс биш аль нэг талыг нь барьж, аль нэг талыг нь толгойлж явах ямар ч шаардлагагүй.

-2024 оны сонгууль хаяанд ирлээ. АН эвлэрч амжих уу?

-Чадалгүй яахав. Чадахын төлөө явах ёстой.

-Олон улсын хүнд энэ үед Монгол Улс геополитикийн ямар бодлого явуулах ёстой вэ. Ялангуяа Чингис хааны мэндэлсэн энэ өдөр Чингисийн түүхэн уламжлалыг төр яаж хадгалж явах ёстой вэ?

-Ер нь Монгол Улсын хувьд Үндсэн хуулиараа тунхагласан үндсэн зарчмууддаа үнэнч байх ёстой. Ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хууль дээдлэх гэх зарчим дээрээ хатуу байгаа гэдгээ байнга хэлж байх ёстой. Улс орны тусгаар тогтнол, эрх чөлөөт байдлыг бүдүүлгээр зөрчих халдах үйл ажиллагаанд өөрийнхөө байр суурийг тодорхой хэмжээнд илэрхийлж явах ёстой.

Европт дэлхийн ардчиллын их хурал болдог. Би сая тэр их хуралд оролцлоо. Энэ хурлыг Европын зөвлөлөөс зохион байгуулдаг. Бусад олон үйл ажиллагаа, жишээлбэл Африкт мөн тодорхой ажлууд хийлээ. Мөн дэлхий, олон улсад хамгийн нэр хүндтэй байгууллага болох "Elders" гэх байгууллагад элсэн орлоо. "G20" болон бусад болж буй бүх л үйл ажиллагаанд байр сууриа илэрхийлж явдаг. Бүр Нелсон Манделагийн байгуулсан үйл ажиллагаанд Азиас нэг үгээр хэлбэл, төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүүсээс ганцаараа төлөөлж оролцох ийм нэр хүндтэй ажилд мөн орсон байгаа. Монголынхоо сайн сайхан, монголыгоо бүтнээр нь харж байгаа. Монголыг гаднаас нь харахад нэг л өнгөөр харагдана. Монгол гэдэг нэг л нэрээр яригдана. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд бид ч бас дотроо бодох шардлагатай юм байна. Ямар зүйл дээр зарчмын байр сууриа илэрхийлж явах вэ. Улс орныхоо хувь заяатай холбоотой асуудал, мөн бусад геополитикийн шинжтэй асуудал дээр ажиллах вэ гэдгээ их л нарийн бодох хэрэгтэй.

-Дайны нөхцөл байдалтай энэ үед манай улс НҮБ дээр олон удаа түдгэлзсэн байр суурийг илэрхийлж байгааг хэрхэн харж байна вэ?

-Монгол бол нээлттэй улс. Энэ бол Монгол Улсын Засгийн байр суурь гэж харж байгаа. Нөгөө талаасаа Монголын түмэн их нээлттэй. Тэр байр сууриа илэрхийлээд явах энэ боломжийг ч тэр хүмүүст олгож байгаа гэж харж байна.

Ц.Янжиндулам

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Уншигч

    Жонхуу яг татаж харагдаач!! Эрдэнэ тулдаа л жонхуугийн эсрэг зогсож чадаж бн. Ийм хоншоортой залуу даан ч алга даа одоогоор

  • З
    Зочин

    Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Х.Баттулга нар биеэ хойш нь татаад шинэ үедээ боломж олгох хэрэгтэй. Аль нэг талыг толгойлоод явах шаардлага байхгүй

  • З
    зочин

    Зөв. Цусны хэрээ Элбэгдорж

  • У
    уншигч

    Элбэгдорж бол алуурчин, хулгайч, авилгачин, монголчуудыг хагаралдуулж цус урсгуулснаа юман чинээ бодоггүй, гадныхныг мөнгөөр долоодог хогийн сав, бузар булайгаа хумсан дороо нууж, гадныханд сүрхий амьтан болж харагддаг ёрийн новш шүү

    Дэлхийд Чингис хаанаас хойш гялалзаж байгаа Монгол супер од. Тэр бусад шиг ОТ, Цэц, Улс төр дагаж далбайсангүй. 800 зууны дараа түүнээс тод хүн Монголын төрөөс гараагүй шүү. Түүнийг муулдаг ялаанууд жорлондоо, тэр тэнгэрт гялалзах алтан гадас лугаа.

  • З
    Зочин

    элбэгээ намаа ав

  • З
    Зочин

    АН сөнөсөн. Элбэгдорж, С.Эрдэнэ, Х.Баттулга, Бат-Үүл аль аль нь зайлж ард түмний нуруу тэнийх цаг ирсэн.