ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол мах” анхдугаар чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа болно

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:mic/хэвлэл (2).jpg

Өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

14:00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна.

“Туушин” зочид буудалд

09:00 цагт “БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаарх үндэсний наймдугаар чуулган” болно.

"Корпорайт” зочид буудалд

09:00-17:30 цагт Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн “Монгол мах” анхдугаар чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа болно.

“Мишээл экспо”-д

10:00 цагт Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран "Эх орондоо хөдөлмөрлөх боломж-2022" хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг зохион байгуулна.