Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
М.Оюунчимэг: Жорлонгийн асуудал шийдэхээр АХБ-наас 30 сая долларын төсөл хэрэгжүүлсэн ч технологи нь буруу хэрэгжсэн гээд нэг нь ч ажиллахгүй байна
00

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Жуулчид татахад хотод ч бай, хөдөө ч бай нэг номерын асуудал жорлон. Аймгийн нисэх буудалд буухад л жорлон нь ажиллахгүй бодит байдалтай байна. Жорлонгийн асуудал шийдэхээр АХБ-наас 30 сая долларын төсөл хэрэгжүүлсэн ч технологи нь буруу хэрэгжсэн гээд нэг нь ч ажиллахгүй байна. Алдааг давтахгүйгээр яаж дэд бүтцийг нь бэлдэх вэ" хэмээлээ.



