Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг маргаашаас хаана

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:zam/Capture.JPG

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төсөл хэрэгжих хугацаанд Улаанбаатар – Амгалан өртөө хоорондын замын 406 дугаар километр дэх гармыг хааж 405 дугаар километрийн 6-р зуут /Хүүхдийн паркийн урд талд/ шинээр түр гарам нээж ажилласан.

Гүүрийн барилгын ажил бүрэн дууссан тул тус гармыг 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс хаах болсон тул та бүхэн өөр замаар зорчино уу гэж УБТЗ-аас мэдээлэв.