Макс Жонсныг залилсан гэх Д.Буянтогтох УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Швейцарийн Дээд шүүхээс ял авсан гэв

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:B.Delgersaihan/MPA PHOTO2022-8-5096.jpg

Английн Ерөнхий сайд асан Борис Жонсонгийн дүү Макс Жонсонгийн 19 сая ам.долларыг залилсан, үүгээрээ Монголыг чиглэсэн гадны том хөрөнгө оруулалтын урсгалыг хаасан хэмээн Интерполоор эрэн сурвалжлагдаад байгаа “Засаг чандмань майнз” компанийн захирал Д.Буянтогтох сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн "Улаан бал" нэвтрүүлэгт оржээ. Нэвтрүүлгийн үеэр тэрбээр ноцтой байж болохуйц нэг зүйлийг ярьсан нь олны анхаарлыг татаж эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Швейцарийн Дээд шүүхээс ял авсан хэмээн ярьсан юм.

Д.Буянтогтох "Том хэмжээний хээл хахуулийн хэргээ нуун дарагдуулахын тулд хуурамч бичиг баримт үйлдэж Швейцарийн Дээд шүүхээс ял авсан" гэсэн юм.

NTV телевизийн "Улаан бал" нэвтрүүлэгт ярьсан ярилцлагаас..

Эх сурвалж: Улаан бал NTV телевиз