ТАНИЛЦ: Энэ сард болох “Алтан цом“-ын барилдааны хуваарь

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/09/bokh.jpg

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны 10 дугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл тэгш тоотой саруудын эхний 14 хоногт "Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааныг зохион байгуулахаар болсон. Тэгвэл энэ 12 дугаар сард болох барилдааны хуваарийг хүргэж байна.

Арванхоёрдугаар сарын 01-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Увс –Баянгол,

Арванхоёрдугаар сарын 02-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Баян-Өлгий –Дундговь,

Арванхоёрдугаар сарын 03-нд 16:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Архангай –Ховд,

Арванхоёрдугаар сарын 04-нд 16:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Өмнөговь- Баянхонгор,

Арванхоёрдугаар сарын 05-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Баянзүрх –Завхан,

Арванхоёрдугаар сарын 06-нд 12:00 цагаас Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 22 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Арванхоёрдугаар сарын 07-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Өвөрхангай – Улаанбаатар,

Арванхоёрдугаар сарын 08-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Төв – Сүхбаатар,

Арванхоёрдугаар сарын 09-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Багануур –Булган аймгийн бөхчүүд тут тус барилдана.