Ц.Мөнхцэцэг: Газрын наймаа асар их цэцэглэж, нийтийн эзэмшилд нэг ч газар үлдээхгүйгээр газрыг хуваан авсан байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин 34 сек
50
legacy:Munkhtsetseg gishuun/SHB_1196.jpg

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Чуулганы хуралдаанд ирц хүрэхгүй байна гэж УИХ-ын дарга нэлээн шүүмжиллээ. Ялангуяа маш чухал хууль хэлэлцэж байна шүү дээ?

-Газрын тухай багц хуулиуд, газрын төлбөрийн тухай хуулиуд нь Үндсэн хуулийн дараа орохуйц хэмжээний, иргэдийн эрх ашгийг хөндсөн чухал хууль. Тиймээс энэ хуулийн төсөлд гишүүд байр сууриа тод илэрхийлж байгаа. Улаанбаатараас сонгогдсон гишүүдийн хувьд газартай холбоотой маш олон тулгамдсан асуудал байна. Жишээ нь, нийтийн зориулалттай цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн зам талбайд амралт тоглоомын талбай байгуулах, эмнэлэг барих зэрэг асуудалд Улаанбаатарт нийтийн эзэмшлийн газар олдохгүй байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд нийслэлийн газрын наймаа асар их цэцэглэж, нийтийн эзэмшилд нэг ч газар үлдээхгүй хэмжээнд газрыг хувааж авсан байна. Нөлөө бүхий компани, тодорхой хувь хүмүүст хуваагдсан энэ газруудыг нийтийн эрх ашгийн төлөө эргэн ярих ёстой. Газар олголтын будлиан, булхайнуудыг шинэчлэх шаардлагатай. Газрын төлбөрийг ч шударгаар тогтоох ёстой. Одоо үйлчилж байгаа хуулиар нийтийн эзэмшлийн зам талбай, тусгай зориулалттай эдэлбэр газар, иргэнд өмчилсөн газар гээд маш олон зориулалтаар төлбөрүүд нь ялгаатай байдаг. Бидэнд байгаа мэдээллээр 600 мянга орчим иргэн л газраа өмчилж авсан байна. Бусад нь газраа аваагүй байна. Нийтийн зориулалттай газар барьсан хүмүүс, тухайн эзэмшигч, ашиглагч нарт тодорхой үүрэг хүлээлгэх шаардлагатай. Хэрэв хүн амын эрүүл мэнд, эрх ашигт сөргөөр нөлөөлөх байдлаар ашиглавал газрыг хураан авах үүргийг төр эдлэх ёстой.

-МАН-ын Бага хурлаар юу хэлэлцэх вэ гэдэг асуудал олны анхаарал татаж байна. Бага хурлаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2020 оны сонгуульд МАН ялалт байгуулж, Засгийн газраа байгуулаад 2 жилийн хугацаа үдэж байна. Энэ хугацаанд цар тахал, дайны нөхцөл байдлаас үүдэж, эдийн засгийн хямралуудтай нүүр тулж, хүндхэн цаг үед ажиллаж байна. МАН цаашдаа баримтлах шинэчлэлийн бодлогуудыг хэлэлцэнэ. Удирдлагуудын илтгэл тавигдана. Генсекийн асуудлыг ярина гэсэн албан ёсны тов орж ирээгүй.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin

    chinii nam bukh gazriig zaraad tsusalsan

  • Х
    хөшөө

    ХУУЧИН УЛСЫН ЭЗЭМШЛИЙН ЦЭЦЭРЛЭГЖИЛТ КОМПАНИ ХҮРТЭЛ НЭГ ХҮНИЙ ХУВИЙН ӨМЧИЙН ГАЗАР БОЛЖЭЭ ДЭЭР НЬ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭ БАРИВАЛ ТААРНА

  • И
    ИРГЭН

    ТАНАЙ НАМЫН ЭРТ ДЭЭР ҮЕЭС ЭХЭЛСЭН ГЭМТ ХЭРЭГ ГАЙХААД БАЙХ ЮУН? АРД ОЛОН ҮҮНИЙГ ЧИНЬ АЛЬ ЭРТ МЭДЭЭД ОЛОН ЖИЛ ТЭМЦЭЭД ЮУНД Ч ХҮРСЭНГҮЙ. ЗУСЛАНГИЙН ГАЗРУУД АЛЬ ХЭДИЙН БАЯН БАЯНЧ ГЭЖ ДЭЭ ЛУЙДАРДЫН ГАРТ ОРООД ТЭД ТҮҮНИЙГЭЭ ЗАРААД ХӨЛЖӨӨД ЗУСЛАНГИЙН ХҮМҮҮСИЙГ УУЛ МОДОНД Ч ГАРГАХГҮЙ ЦАГДААГААР ХАМГААЛУУЛААД ЭЗЭМШЭЭД СУУЖ БАЙНА

  • З
    Зочин

    За ёстой тийм шүү. Уулыг амаар нь хашаалаад авцан, зуслангийн газруудыг хэдэн арван га-аар нь авцан баячуудын газрын төлбөрийг нэмэх хэрэгтэй.

  • З
    Зочин

    За ёстой тийм шүү. Уулыг амаар нь хашаалаад авцан, зуслангийн газруудыг хэдэн арван га-аар нь авцан баячуудын газрын төлбөрийг нэмэх хэрэгтэй.