ЧУУЛГАН: Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

Улс төр
Turbat
Унших: 1 мин 15 сек
30
legacy:Zasag Oyun-Erdene/601b68e38862d.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас товлогдсон. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

·“Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/

·Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэлүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2022.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудал

·Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар

·Бусад

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эрчим хүчний ямарч ажил хийгээгүй байж үхсэн ацаа ярих вэ дээ данкаанаа. Тавантолгойн ЦС яасан. ТЭЦ 3-ЫН ШИНЭЧЛЭЛ ОРОСУУДААР хэт өндөр үнээр хийлгэх үү

  • З
    Зочин

    Эрчим хүчний ямарч ажил хийгээгүй байж үхсэн ацаа ярих вэ дээ данкаанаа. Тавантолгойн ЦС яасан. ТЭЦ 3-ЫН ШИНЭЧЛЭЛ ОРОСУУДААР хэт өндөр үнээр хийлгэх үү

  • З
    Зочин

    Эрчим хүчний ямарч ажил хийгээгүй байж үхсэн ацаа ярих вэ дээ данкаанаа. Тавантолгойн ЦС яасан. ТЭЦ 3-ЫН ШИНЭЧЛЭЛ ОРОСУУДААР хэт өндөр үнээр хийлгэх үү