Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:obeg/gazar hodloh/unnamed.jpg

Энэ сарын 13-нд буюу өчигдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Ар гол” гэдэг газар 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:50 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлжээ.

Тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй" гэсэн байна.