Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/09/IMG_3994.jpg

Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн. /Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамж/-аар шинэчилсэн.

Эрхэм жолооч таны автомашины улсын дугаарын сүүлийн орон:

1, 6-аар төгссөн бол Даваа гарагт

2, 7-оор төгссөн бол Мягмар гарагт

3, 8-аар төгссөн бол Лхагва гарагт

4, 9-өөр төгссөн бол Пүрэв гарагт

5, 0-ээр төгссөн бол Баасан гарагт өглөөний 08.00-20.00 цагийн хооронд дугаарын хязгаарын бүс буюу 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх замд хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.

Бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.