Б.Мөнхцэцэг: Өглөө бүр 30-40 тонн давс, бодис цацаж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 22 сек
60
legacy:niislelin darga nar/63b25f3518164615ff1e6695.jpg

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цас, мөсний цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Хотын дарга өгсөн. Хэрэгжилтийн талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Манай газар 185 км зам хариуцдаг. Шөнөдөө 30 хэм гарч хүйтэрч, хялмаа их унаж байна. Давсны 119 тонн, 270 тонн орчим бодисын үлдэгдэлтэй байгаа. Өглөө бүр уулзвар, гарц, өгсүүр, уруу замд 30-40 тонн давс, бодис цацаж байна. Шинэ жилийн “Мөнгөн үдэш” арга хэмжээнд 18 зам, талбайн үйлчлэгч гурван машинтай ажилласан. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэлээ.

Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баяраа “Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна. Зургаан дүүрэгт газар дээр нь ажиллалаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч нарийн цэвэрлэгээг хангалтгүй хийж байна. Замын нууханд үлдсэн давс, бодис, цасыг цэвэрлэдэггүй, автобусны буудалд гулгаа их үүсжээ. Иймээс нарийн цэвэрлэгээг сайтар хийх шаардлагатай байгаа. Давс, бодисын хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй байгаа. 15 вагон бодис орж ирж байгаа. Эхний гурван вагон буюу 2300 тонн бодис буусан. Дүүргүүдэд бодис хангалтгүй байгаа тул дүүргүүдэд олгохоор төлөвлөсөн” гэлээ.

Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баасанжав нийслэлийн замын хөдөлгөөний өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийслэлийн гудамж, замд өдөр болон шөнийн цагаар 192 хяналтын цэгт 524 алба хаагч замын хөдөлгөөний зохицуулалтад хяналт тавьж ажиллалаа. Хяналт шалгалтаар 23,398, хяналтын камераар 17,581 зөрчил илрүүлсэн. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон 446 зөрчлийг таслан зогсоосон” хэмээв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    baagii

    Хот тохижилтийн газрын дарга гуай танай хариуцсан зам талбайд мөстөлт үүссэн эсэхийг хар... Нийслэлийн зам ийм мөсөн котак байхыг өнөөдөр л харж байна Ажлаа мэдэхгүй, үүргээ ойлгоогүй ийм ажилтнуудыг зайлуулаач ээ Юун хэвийн бэ

  • З
    Зочин

    Энэ баяраа гэж сумьяабазарын суганы үс одоо юу ч чадахгүй утсан хүүхэлдэй албан тушаалын долдой

  • З
    Зочин

    Энэ баяраа гэж сумьяабазарын суганы үс одоо юу ч чадахгүй утсан хүүхэлдэй албан тушаалын долдой

  • З
    Зочин

    Энэ баяраа гэж сумьяабазарын суганы үс одоо юу ч чадахгүй утсан хүүхэлдэй албан тушаалын долдой

  • З
    Зочин

    Хаана цаццад бна яг хаана

  • З
    Зочин

    Хаана цаццад бна яг хаана