ШУУРХАЙ: УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтын гэр болон хамаарал бүхий этгээдийнх нь объектод нэгжлэг хийж 7.3 тэрбум бэлнээр хураан авч, саатуулжээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
50
legacy:UBTZ/MPA03116.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд шинэ сайдуудаа томилуулахаар оруулж ирэх үедээ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой дараагийн арга хэмжээгээ авна гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал тэрбээр, "Тээвэр ложистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нар болгоомжтой байгаарай, дараагийн "дэлбэрэлт" энэ салбарт болж магадгүй БОАЖЯ-ны газар зардаг нөхдүүд болгоомжтой байгаарай. Монгол банкны газрын дарга нар ББСБ-уудаа больцгоо" гэсэн юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа буюу өчигдөр орой УБТЗ-ийн эрх бүхий албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт хуулийнхан нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр 7.3 тэрбум төгрөг бэлнээр олдсон тул хурааж авч, уг эрх бүхий албан тушаалтныг ЭЦГ-аас саатуулж, цагдан хориод байгаа аж.

Энэ талаарх мэдээллийг бид тун удахгүй дэлгэрэнгүй хүргэх болно.

Г.Лхагвадорж

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Haltar gej hogiin hulgaich bn teriig shalgaach

  • З
    Зочин

    Haltar gej hogiin hulgaich bn teriig shalgaach

  • З
    Зочин

    Зам тээврийн яамны сайд Халтараас болж тээврийн зардал эрс өсч ард иргэдийн нуруун дээрх ачаа хэд дахин нэмэгдсэн. Үүнээс болоод барааны үнэ тэнгэрт хадаж олон мянган аж ахуйн нэгжүүд дампуурсан. Цаад шалтгаан нь УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтнууд тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ хясан боогдуулах арга хэрэглэдэг байсантай холбоотой гэж олон хүмүүс хэлдэг байсан нь үнэн байж

  • З
    Зочин

    Ингэж зарлаж болохгүй шүү дээ ерөнхий сайдаа гүйцэтгэх ажлын дараа зарлахгүй бол гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа иргэд нуун дарагдуулах үйлдэл хийж болзошгүй.

  • З
    зочин

    БОАЖЯ-ны хан бол бичиг хэргээсээ эхлээд шат шатандаа бүх хүн холбоотой. эд нар нь бичиг баримтыг бүрдүүлж тушаал гарахад нь 10 саяаас эхэлж ярина. төрийн томчууд нь тэр бумаар нь зардаг Энэ салбар ч бас мөнгө угаах салбар болсон шүү