ШУУРХАЙ: “УБТЗ“-ын албаны орлогч дарга С.Батдөлтэй хамааралтай 6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авчээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 17 сек
30
legacy:UBTZ/324369734_1403442187091054_180740709363595923_n.jpg

Өчигдрийн чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр зам, байгаль орчин, газар олголттой холбоотой авлига албан тушаалын дараагийн асуудлыг гаргаж тавьж шалгалтын ажлыг эхлүүлнэ гэдгээ зарласан. Тэгвэл түүнийг мэдэгдлийн дараа буюу өчигдөр орой Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийсэн юм. Нэгжлэгийн үеэр 7.3 тэрбум төгрөг бэлнээр олдсон талаар бид мэдээлсэн. Тиймээс уг бэлэн мөнгийг хураан авч, уг эрх бүхий албан тушаалтныг ЭЦГ-аас саатуулж, цагдан хориод байгаа юм.

Тэгвэл тус албан тушаалтан нь УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл гэгч аж. Түүнийг 2023.01.05-06-нд шилжих шөнө өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа байхад нь эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан байна.

Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад "С.Батдөл нь 2021 онд томилогдсон. Богинохон хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн. Албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхийн тээврийн компаниудад давуу байдал олгож их хэмжээний шан харамж авч нүүрс тээврийн үйл ажиллагааны очер дугаарыг зохицуулан өгч авлига авдаг байсан" гэлээ.

Мөн өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр нэлээдгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валютыг хуримтлуулжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан байна. Мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах, худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг ноцтой баримтууд гарч шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Г.Лхагвадорж

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Төмөр замынхан алдагдалтай байна гээд бүх үнэ тарифаа нэмээд байсан алдсан мөнгө нь энэ Залуу даргад байсан байна ш дээ одоо мөнгөө олсон юм чинь тарифаа буулгах байлгүй дээ Төмөр замынхааан нэг л Залуу даргад нь ийм байгаа бол бусад дарга хөгшчүүдэд ямар байгаа бол үнэ тарифаа нэмэх үндэслэл уг нь байхгүй л юм байна ш дээ Төмөр замынхаааан

  • 2
    22023

    2021 онд томилогдсон гэхлээр өөрсдийнх нь хүн лбна.

  • З
    Зочин

    нэгмуу албаны даргын гэрт ийм бмаар төрийн томчууд баяжаад ард иргэд нь ядуурахгүй яах вэ дэээ