ЭМЯ: БНХАУ-д зорчиж буй иргэд нэг тавагнаас олноор иддэг хоолноос татгалзахыг анхааруулж байна

Энэ сарын 8-наас буюу маргаашаас БНХАУ-д хилээ нээж буй. Коронавирусийн халдвар ихтэй байгаа тул БНХАУ-ыг зорих иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг албаны хүмүүс анхааруулж байгаа юм.
Ингээд ЭМЯ-наас гаргасан БНХАУ-д зорчих иргэдэд өгөх зөвлөмжийг хүргэж байна.
Онцын шаардлагагүй бол халдварын тархалт өндөртэй улс оронд зорчихгүй байх;
Дотоод орчин, нийтийн тээврийн хэрэгсэл, олон хүн цугларсан газарт амны хаалт заавал зүүж, 2 цаг тутамд солих;
Гараа бохирдсон тухай бүр савандаж угаах, эсвэл гар халдваргүйжүүлэгч ашиглах;
Хүн хоорондын зай барих;
Коронавируст халдвар (Ковид-19)-аар өвдсөн болон дархлаажуулалтад хамрагдснаас хойш 6 сар өнгөрсөн бол дархлаа сэргээх тунд хамрагдах;
Хуурай ханиалгах, хоолой өвдөх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бусдаас өөрийгөө тусгаарлан амны хаалт тогтмол зүүх, эрүүл мэндийн байгууллагад хандах;
Ханиах, найтаах зэрэг халдварын шинж тэмдэгтэй хүнээс зай барих;
Нэг тавагнаас олноор иддэг хоолноос татгалзах;
Хил хяналтын байгууллагын тавьсан шаардлага, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх;



