10 тэрбум төгрөгөө хураалгасан С.Батдөлийг ЦАГДАН ХОРИОНЫ ХУРЛЫГ ХИЙЛГҮЙ СУЛЛАЖЭЭ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 8 сек
140
legacy:UBTZ/Батдөл (1).jpg

ЭЦГ-аас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, ЭЦГ-аас түүнийг хойшлуулшгүйгээр 48 цаг цагдан хориод байсан. Улмаар үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн ч Баянгол дүүргийн шүүгч Г.Золбоо түүнийг өмгөөлөгчгүй, ажлын цаг дууссан гэсэн үндэслэлээр цагдан хорих саналыг хэлэлцээгүй байна. Ингэснээр түүний баривчилгааны 48 цагийн хугацаа дуусч суллагдсан байна.

С.Батдөл нь уг албан тушаалд 2021 онд томилогдсон ч маш богино хугацаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгагдаж байгаа юм. Тэрбээр албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож их хэмжээний шан харамж авч нүүрс тээврийн үйл ажиллагааны очер дугаарыг зохицуулан өгч авлига авдаг байсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байна.

Сануулахад, тэрбээр өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр нэлээдгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валютыг хуримтлуулсан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан байна. Мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах, худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг ноцтой баримтууд гарч шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Мафи шүүгч нараа зайлуулаач ...

  • Т
    төмөр замчид

    Жирийн төмөр замчид ажилчдыг ажилгүй амьдралгүй зогсоочихоод өөрсдөө идэж ууж архидаад амраад яваад байх юм.тоглоомчин архичин хэрлэн ганцогт нараа төмөр замаас аваач хүүкээ

  • Ж
    Житөмөр замчидамьдралгүй

    Жирийн төмөр замчид ажилчдыг ажилгүй амьдралгүй

  • Ж
    Житөмөр замчидамьдралгүй

    Жирийн төмөр замчид ажилчдыг ажилгүй амьдралгүй

  • Ж
    Житөмөр замчидамьдралгүй

    Жирийн төмөр замчид ажилчдыг ажилгүй амьдралгүй

  • З
    Зочин

    Төмөр замчид ийм гутамшигтай байдалд хэзээ ч орж байгаагүй юм шүү.. Хүйтэнд хөрж халуунд нь халж хатуу бүхнийг даван туулж байгаа хүмүүс шүү бид

  • З
    Зочин

    Төмөр замчид ийм гутамшигтай байдалд хэзээ ч орж байгаагүй юм шүү.. Хүйтэнд хөрж халуунд нь халж хатуу бүхнийг даван туулж байгаа хүмүүс шүү бид

  • З
    ЗОЧИН

    ДАНДАА ТОМ ДАРГА НАРТАЙ ХОЛБООТОЙ УЧИР ХАНА МӨРГӨӨД БАЙГАА ЮМ БАЙЛГҮЙ. ЭНЭ ТЭМЦЭЛ ДОН КИХОТ САЛХИН ТЭЭРЭМ ХОЁРЫГ САНУГДУУЛЖ БАЙНА ДАА.

  • З
    ЗОЧИН

    ДАНДАА ТОМ ДАРГА НАРТАЙ ХОЛБООТОЙ УЧИР ХАНА МӨРГӨӨД БАЙГАА ЮМ БАЙЛГҮЙ. ЭНЭ ТЭМЦЭЛ ДОН КИХОТ САЛХИН ТЭЭРЭМ ХОЁРЫГ САНУГДУУЛЖ БАЙНА ДАА.

  • З
    ЗОЧИН

    тэгвэл шүүгчийн шалга.

  • З
    ЗОЧИН

    тэгвэл шүүгчийн шалга.

  • Б
    Баяраа

    ямарч безнис наймаа ийм ашигтай бхгүй .насаараа ажиллаад ч ийм мөнгө хуримтлуулж чадахгүй

  • Б
    Баяраа

    ямарч безнис наймаа ийм ашигтай бхгүй .насаараа ажиллаад ч ийм мөнгө хуримтлуулж чадахгүй

  • З
    Зочин

    Yoo isda