ТАНИЛЦ: С.Батдөлийг өмгөөлөгчгүй гэх шалтгаанаар хурлыг нь хийлгүй сулласан шүүгч Г.Золбоо

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
70
legacy:UBTZ/ХХ.jpg

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 48 цаг хойшлуулшгүйгээр барьсан ч өчигдөр сулласан нь олны нийтийн эгдүүцлийг хүргэж байна. Учир нь гэрээс нь олон тэрбум төгрөг илрүүллээ хэмээн сүр дуулиантайгаар баривчилж, мэдээлэл хийсэн ч ийнхүү сулласан хэргээ нуун далдлах хангалттай боломж олголоо гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байгаа юм.

Тодруулбал, энэ сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж буй. Харин ЭЦГ-аас түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд гаргасан ч Баянгол дүүргийн шүүгч Г.Золбоо өмгөөлөгч байхгүй, ажлын цаг дууссан гэх шалтгаанаар цагдан хорионы хурлыг нь хийгээгүй байна.

Улмаар түүнийг цагдан хорих эсэх шүүх хурлыг ирэх даваа гарагт буюу энэ сарын 9-нд хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

С.Батдөлийг цагдан хорих боломжгүй гэх шийдвэр гаргасан шүүгч Г.Золбоо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 42 дугаар зарлигаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдож байжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    1000-nii hulgaich janhuugiin tomilson shuugch bna! Janhuu sulluulsan bna!!!

  • А
    Авилгачидыг цээрлүүл

    Энэ яг авилгал шасан шүүгч бн, эсвэл хүүк лалар чиглэл өгөөд сулласан

  • З
    Зочин

    Хулгайч луйварчдын гар хөл болсон авлигачид, Монголын хууль шүүхийн ялзралын тод жишээ!!!. Энэ шүүгч нэртэй бөгс долоогч хэзээ нжг цагт хоолойгоо хэрчүүоэх өдөр ирнэ ээ чамд!!!

  • З
    Зочин

    Г.золбоо лаларыг өөрийг нь хорьж шалга

  • З
    Зочин

    Нөгө Сайханбилэгийн хилийн хориог цуцалж, гадагшаа зугтаалгасан шүүгч байна. Иймэрхүү шүүгч нартай байгаа цагт Монгол улсад шүүх гэж байх хэрэггүй. Бүгдийг нь татан буулгаж, ард тзмний шүүх байгуулах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Нөгө Сайханбилэгийн хилийн хориог цуцалж, гадагшаа зугтаалгасан шүүгч байна. Иймэрхүү шүүгч нартай байгаа цагт Монгол улсад шүүх гэж байх хэрэггүй. Бүгдийг нь татан буулгаж, ард тзмний шүүх байгуулах хэрэгтэй.

  • З
    Зочин

    iim shuugch nertei acnuudiig uursdiig ni horivol taarna