Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БНХАУ-аас авах 100 автобусыг хил нэвтрүүлэхээр бэлдэж байна
00

Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах үүднээс автобусны парк шинэчлэлийн ажлыг хийж буй. Тэгвэл эхний ээлжинд БНХАУ-аас авч буй 100 нийтийн тээврийн автобус Эрээний хил дээр ирсэн талаар бид мэдээлсэн. Улмаар жолооч нар Замын-Үүд рүү явжээ. Харин хил нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэгч компани хариуцан хөөцөлдөж байгаа аж.
Хилээр оруулаад ирвэл Улаанбаатар руу хөдлөхөд бүх зүйл нь бэлэн болсон байгаа гэх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өглөө.


.webp)
