Энэ сарын 20-ны дотор мессеж аваагүй өрхийн хүүхэд хүүхдийн 100,000 төгрөг АВАХГҮЙ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
40
legacy:mungu/MPA-PHOTO-1-0176.jpg

Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн 100,000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг энэ жилээс эхлэн нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон. Тодруулбал, үлдсэн 9 хувь буюу өрхийн орлого нь хэт өндөр өрхийн хүүхдүүдэд олгохгүй юм.

Тэгвэл энэ сарын 16-н буюу өнөөдрөөс эцэг, эхчүүдийн гар утсанд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан талаарх мессеж очиж буй. Харин энэ сарын 20-ны дотор мессэж очоогүй бол тухайн өрхийн хүүхэд мөнгөн тэтгэмж авахгүй гэж албаны хүн мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар гар утсанд мессеж ирээгүй иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ нийгмийн халамжийн нэгдсэн систем /ehalamj/, төрийн үйлчилгээний нэгдсэн систем /Е-Моngolia/-ийг ашиглан шалгах, мөн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    otgonzaya

    bi hvvhdiin mongo yaj shalgah wee

  • З
    Зочин

    Бичиг үсэг тайлагдсан сэтгэгдэл бичигчийн хүүхэд хийж болоод байгаа юм чинь гэж бичиж байгаа ухамсрын доройтол нь тайлагдчихвал ёс зүй, чиг хандлага гэх болсон энэ цаг үеийн шаардлагад нийцнэ.

  • З
    Зочин

    Эцэг, эхчүүд өөрсдөө л хороо, дүүрэг, өрхийн болон дүүргийн эмнэлгүүдээрээ хүүе хааяа гэж үр хүүхэд болоод өөрсдийнхөө төлөө гүйхгүй бол орлогын түвшнөөс үл хамааран хэн ч таны хаалгыг тогшоод ингэдэг юм тэгдэг юм гээд тайлбарлаад зогсох завтай зайтай хүн байхгүй, гарч ирэхгүй байх шүү. Бичиг үсэг тайлагдсан бол хүүхэд хийж болоод байгаа юм чинь жаахан өөрийнхөө төлөө хүн явдаг л байх хэрэгтэй дээ

  • З
    Зочин

    Захын гэр хорооллоор хүүхдийн мөнгө авдаг гэдгээ ч мэдэхгүй хүмүүс олон л байгаа даа. Тэдэнд тэр хорооны нийгмийн ажилтнуудын ажлын идэвх санаачилга, хүнлэг сэтгэл л тус болно доо. Хүнсний талон, бас бус хандиваар орж ирсэн юм нь танил талуудад тараагдчихдаг юм гсн. Ядаж л хүүхдийн мөнгөө авахад нь туслаад өгвөл нийгмийн ажилтны хэрэг гарна даа.