ЗӨВЛӨМЖ: Хичээл эхэллээ

ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлж байна. Хоёрдугаар улирлын хичээл гуравдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.
1-3 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 3-наас тавдугаар сарын 26-ныг дуустал
4-5 дугаар ангийнхан дөрөвдүгээр сарын 3-наас зургаадугаар сарын 2-ныг хүртэл хичээллээд зуны амралт эхэлнэ.
Сурагчдын хичээл эхэлж буйтай холбогдуулан Боловсролын Ерөнхий газраас /БЕГ/ дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Сургууль, багш бүр сургалтын чанар, хүүхдийн хөгжил, хамгаалалд шинэ арга зүй, менежментийн шинэ хандлагыг нэвтрүүлэн хичээж ажиллах болно.
Эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ хичээл зүтгэл, ахиц хөгжил бүрийг дэмжиж, хамтран ажиллаарай.


.webp)
