Улаанбаатараас Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ маргаашаас эхэлнэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Avto teewer/329755246_1366116627489477_1702360141866758349_n.jpg

"Улаанбаатар хот – Эрээн хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр болсон гэж АТҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал, тасалбарыг eticket.transdep.mn болон билетийн кассуудаар захиална.

Зорчих иргэд дараах шаардлагыг хангасан байх ёстой аж.

1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах

2. Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явах

3. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцна гэжээ.