Талийгаач охины нагац эгчийн гэм буруутай тогтоогдвол 8-15 жилийн хорих ялаар шийтгүүлнэ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Ховд аймагт 15 настай охин бусдад зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан харамсалтай хэрэг гараад буй. Уг хэрэгт үе тэнгийнх нь охид хамааралтай, охины толгойг трубагаар цохиж хүнд гэмтээсний улмаас охин нас барсан гэх мэдээлэл цацагдаад байсан бол мөрдөн байцаалтын явцад охиныг нагац эгч нь хөнөөсөн болох нь тогтоогдоод байгаа юм.

Тиймээс нагац эгч болох Ж-д ЭХТА-ын 10.1-1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байна.

Тус зүйл ангид хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Сануулахад, нагац эгч болох Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор хажуудаа байсан гэрчтэй үгсэн тохиролцож, хэвлэлийн мэдээллийн хэрэгслийг ашиглан 4 хүүхдэд зодуулж нас барсан гэх худал мэдээлэл өгч мөрдөн байцаах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлээд байгаа билээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ТЦА сайн ажиллаж байна одоо хуулиа чангалмаар байна согтуугаар тээвэрийн хэрэгсэл жолоодвол 1000000-2500000 торгох гэмт хэргийн уламаас амь нас нь эрсдэвэл 5-10 жил ял оноох гэмтэж бэртээж хөгжлийн бэрхшээлтэй болговол насаар нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр насан туршдаа тэтгэмж олгох жолооны курсийг 6 сараас 1 жил сургалтанд суулгах ингэж хуулиа чангатгавал хариуцлагатай болно

  • З
    Зочин

    Шууд алчихаагүй биед нь хүнд гэмтэл учруулсан гэж яллах бусуу.