Битүүний хичээлийг энэ бямба гарагт, шинийн 4-ний хичээлийг гуравдугаар сарын 4-нд шилжүүллээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:3 angi suragch/240766244_899767700952130_6148643798046765483_n.jpg

Монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр шийдвэрлэжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх 7 хоног буюу 02 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд амарна. 2 дугаар сарын 20-ны өдрийн хичээлийг энэ бямба гарагт буюу 18-ны өдөр нөхөж орно. Харин 2 дугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг дараагийн 7 хоногийнх нь бямба гараг буюу 3 дугаар сарын 04-ний өдөрт шилжүүлж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их дээд сургуулиуд энэ сарын 20,24-ний хоёр өдрийн хичээлийг цахимаар зохион байгуулна. Дадлагын буюу лабораторийн хичээлийг 3 дугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэлээ.