Дэлхийн хошой аварга Д.Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид шатарчинаар шалгарчээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:munkhzul shatar/мөнхзул.jpg

Өсвөрийн шатарчдын Дэлхийн хошой аварга, олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул нь Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчин номинацийн эзнээр шалгарсан гэж Шатрын холбооноос мэдээлэв.

Сануулахад, Монгол Улсын өсвөрийн шатарчдын дунд эгч дүү гурван Зул бий. Тэднийг Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүүгийн Мөнхзул, Хонгорзул, Өнөзул гэдэг. Эгч дүүс Монголдоо төдийгүй олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж яваа өсвөрийн шатарчид.