Лхагва гарагт бүх нийтийн АМРАЛТЫН ӨДӨР

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar/210858468_3657032791187516_3452779117042732961_n.jpg

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр бүх нийтээрээ амарна. УИХ-аас баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу эл өдөр бүх нийтээрээ амрах юм байна. Тус өдөр энэ лхагва гарагт тохиож байна.

Түүнчлэн зургаадугаар сарын 1 буюу Эх, үрсийн баяр, зургаадугаар сарын 29-ны өдөр буюу УИХ-ийн сонгуулийн өдөр, долоодугаар сарын 11-15-Үндэсний их баяр наадам, аравдугаар сарын 31-Үндэсний бахархлын өдөр, арванхоёрдугаар сарын 29-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрөөр бүх нийтээрээ амарна.

Б.Уугангэрэл