БШУЯ: 2022.12.09-нд ОХУ-ын ЭСЯ-ны харьяа дунд сургуулийн “Ангийн цаг“-т “Халхын гол-1939 он“ сэдэвт яриа хийсэн зураг цацагдсан байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:oros uls/Capture.JPG

ОХУ-ын ЭСЯ-наас Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн 150 орчим сурагч, багш нарт дайныг сурталчилах "Эр зоригийн хичээл"-ийг зохион байгуулсан гэх мэдээлэл сошиал орчинд тавигдаж, иргэдийг эгдүүцлийг хүргээд буй.

Тэгвэл уг асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Дайн сурталчлах хуулиар хориотой. Ийм бүдүүлэг, дээрэнгүй, бохир үйл ажиллагаа зохион байгуулсан болон байгуулахыг оролдсон этгээдүүд хариуцлага хүлээлгэх ёстой. Бидний үр хүүхдүүд элдэв үзэл суртлын золиос болох ёсгүй.Мэдээллийг шалгаж,нягталья!!!" гэсэн байдаг бол өнөөдөр БШУЯ-наас тайлбар гаргажээ.

legacy:oros uls/335669923_192834143447073_6601706679489862209_n.jpg