Хөгжлийн банк нэг их наяд 174.8 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа

Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны хооронд нийт 1,174.8 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.
Үүнээс:
818.8 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр
175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр
180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүллээ.
Нийт 19 төсөлд олгосон зээлийг хаасан.
14 зээл бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр
4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө
Нэг зээлийг үнэт цаасаар төлсөн
Хөгжлийн банк нь 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.
Зээл, хүүгийн үлдэгдлийг ангилбал:
29.5% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 787.9 тэрбум төгрөг
70.5% нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөг



