Боловсролын Ерөнхий газрын даргаар Т.Ням-Очирыг томиллоо

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:bolovsrolin yam/nyamochir/FE0BD997-7619-4E6E-8647-DAB21459BDA7.jpg

Засгийн газрын нэгдүгээр сарын 11-ний хуралдаанаар ковидын хуулиар томилогдоод байсан агентлагийн дарга нарыг чөлөөлсөн. Тодруулбал, ковидын хууль өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болсон юм.

Энэ дагуу чөлөөлөгдсөн 17 агентлагийн дарга нарыг дунд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир багтсан байдаг.

Тэгвэл Төрийн албаны тухай хуулийн дагуу Т.Ням-Очирыг өнөөдөр Боловсролын ерөнхий газрын даргаар томилсон байна.