Олон улсын таеквон-догийн Монголын холбооны Ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:galbadral taekwondo/332910755_1397277197343589_5774541858063027564_n.jpg

Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ээлжит бус 10-р их хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Энэхүү хурлаар холбооны ерөнхийлөгчийг шинээр сонгосон байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадралыг хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар сонгожээ.

Э.Галбадрал нь

2010-2015 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн стратеги, ХОГ-ын захирал

2015-2016 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн гүйцэтгэх захирал,

2016-2017 онд Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн орлогч захирал

2017-2020 онд Монгол Улсаас АНУ-ын “Сан франциско” хотод суух Ерөнхий консул-аар ажиллаж байсан ажлын туршлагатай бөгөөд 2021 оноос хойш МУ-ын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа аж.