50 настай Э 25 удаагийн зүсэгдсэн шархтай амиа алдсан байжээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Цагдаагийн байгууллагад энэ сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тус тоотод оршин суух хаягтай 50 настай, эрэгтэй “Э” гэгч энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө биедээ 25 удаагийн зүсэгдсэн шархтай амь насаа алдсан хэргийг 32 настай, эрэгтэй “О” гэгч нь 31 настай, эрэгтэй “Э” гэгчтэй хамтран үйлдэж, хохирогчийн Land Cruser маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан зугтсан болохыг илрүүлэн, баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.