“БНХАУ-ын ЭСЯ-наас Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн дансыг хаах шийдвэр гаргасан нь хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж байна“ гэх бичгийг ирүүлсэн“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:amarbayasgalan/MPA_8823 (1).jpg

МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой УУХҮЯ дээр гарсан ажлын хэсгийн зүгээс тодорхой хэмжээнд гэрээнд тусгагдах ёстой зарим төрлийн татвар төлөлттэй холбоотой заалтууд орхигджээ гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Тухайлбал, өнөөдөр БНХАУ-ын Элчин сайдын яамнаас надад бичиг ирсэн. Энэ асуудлаар УУХҮ-ийн сайд, Сангийн сайд нар "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн дансыг хаах шийдвэр гаргасан байна. Энэ нь хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж байна" гэсэн. Энэ мэтээр яриа хэлэлцээрийн түвшинд явж байна" гэлээ.