Жүдочид Хабаровскоос таван медаль хүртжээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/Judo/ххррр.jpg

ОХУ-ын Хабаровск хотод Оросын самбо, жүдо бөхийн үндэслэгч Василий Сергеевич Ощепковын дурсгалд зориулсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 01-02-нд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Беларусь, Армен, Монгол, Энэтхэг, Израиль, ОХУ-ын хот, бүс нутгуудаас оролцсон 31 багийн 188 тамирчин эрэгтэй, эмэгтэй тамирчин тус бүр долоон жинд өрсөлдөв.

Тэгвэл манай улсаас 15 тамирчин оролцсноос 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал,

Лхагважамцын Өнөболд - 66 кг-ийн жинд Алтан медаль

Кадарбекийн Ёолк - 60 кг-ийн жинд Мөнгөн медаль

Энхтайваны Сумъяабазар - 60 кг-ийн жинд Хүрэл медаль

Ганхуягийн Галмандах - 66 кг-ийн жинд Хүрэл медаль

Одгэрэлийн Уранбаяр - 73 кг-ийн жинд Хүрэл медаль