Ч.Маралгоо, Ч.Мартаа нар дэлхийн эрэмбийн оноо цуглуулах тэмцээний хосын төрөлд түрүүлжээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8 12/маралгоо, мартаа.jpg

Монголын эгч дүү хоёр тамирчин Чогсомжавын Маралгоо, Чогсомжавын Мартаа нар гуравдугаар сарын 28-аас дөрөвдүгээр сарын 02-ны өдрүүдэд БНСУ-ын Гимчёнь хотод зохион байгуулагдсан олон улсын теннисний холбоо (ITF)-ны 18 хүртлэх насны дэлхийн эрэмбийн оноо цуглуулах тэмцээний хосын төрөлд түрүүлэв.

Эгч дүүс БНСУ-д "J30" ангилалд хосын төрөлд оролцохдоо нийт 4 тоглолт хийсэн юм. Харин ганцаарчилсан төрөлд хоёулаа шилдэг наймд шалгарсан ч хожигдол хүлээжээ.

Эх сурвалж: MGL sport